Pages

Saturday, July 11, 2015

Хулсан ташуур Адарсүрэн

Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүний охин Гүнчидмаа
гэгч сайхан хүүхэн байжээ. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж
байсан ядуу ард дуут Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар
тохиролцсон юмсанжээ. Хун дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа
тийнхүү алдаршжээ. Дорлиг Бээжинд жин тээж очиход хятад данжаад нар
худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцан, /
бодвол гар зөрүүлээд авсан байхаа хэхэ/ баригдан хоригдсон гэнэ.
Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа "Хулсан ташуур" хэмээх
дууг зохион дуулжээ.
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй ч болосой доо л хүү минь ээ хө
Хуучин нутаг Яруудаа буцах юмсандаа яая даа байз
Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан
Ял цаазгүй ч болоосой доо л хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
Үүл үүлийн дундаас чиг
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа л би чинь ээ хө
Өөрийнхөө нутагтаа л уулзах юмсандаа хүү минь ээ хө
Далай нь өргөн болов чиг
Даваад гарчил болдог юм даа
Дассан хонгор чамтайгаа л би чинь ээ хө
Давааныхаа адагтаа л уулзах юмсан даа хүү минь ээ хө
Хонгор хайртай чамтайгаас хойш
Хоосон байсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ л хүү минь ээ хө
Хоног өнгөрүүлэн явах уудаа үр минь ээ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтынхаа хошуундаа амьдрахуу даа
Санааны амраг чамтайгаа л би чинь ээ хө
Сайхан жаргахыг бодохуу даа үр минь ээ хө
..Дорлиг
Гүнчидмаагийн хамт хошуу алгасан явахдаа гэж дуулсаар одоогийн
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт
очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэээг

Friday, June 5, 2015

итальянский «Ювентус» и испанская «Барселона»

В прямом эфире НТВ и НТВ.Ru — финал Лиги чемпионов УЕФА. На берлинском «Олимпиаштадион» в битве за самый престижный клубный трофей сойдутся две великие европейские команды — итальянский «Ювентус» и испанская «Барселона».

Sunday, March 1, 2015

don't forget

Friday, February 13, 2015

tv